http 41

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.05
Хууль, эрх зүй

Л.Мөнхбаатар: Дээд шүүхэд хандаж байгаа иргэдийн эрхийг зөрчиж болохгүй

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.05/хуралдаанаар  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлт; Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Асуулгын хариулттай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Улсын дээд шүүх гэдэг бол шүүх. Шүүн таслах үйл ажиллагаа явуулдаг. Энэ агуулгаар нь харах ёстой. Одоо гарч байгаа хэрэг маргааны гурван хувь нь Дээд шүүхэд ханддаг. Энэ гурван хувийн хандаж байгаа иргэдийн эрх бас зөрчигдөх вий. Тийм учраас энэ асуудлыг ярилцъя. Үүнд гурван чиглэл байгаа.

  • Хууль хэрэглээний зөрүүг арилгах чиглэл
  • Хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол
  • Дээд шүүхийн албаны ёсны тайлбараас өөрөөр хуулиудад хариулж эхэлсэн бол
  • Улсын Дээд шүүх бол хуулийн нэгдмэл байдлын хэрэглээг хандах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын журмаар хянадаг гарцыг тодорхой хэмжээнд хийж өгөхгүй бол хүний эрх хамгаалах байдал зөрчигдөх магадлалтай юм. 

Шүүгчдийг 24-өөс доошгүй гэснийг дээшгүй болгож өөрчилсөн байна. Хуулийн 25-р зүйл дээр Улсын Дээд шүүх, шүүн таслах ажиллагааг төрлөөр, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх хэрэв иргэн захиргааны хэргийг дагнасан танхимтай байна. Хэрвээ танхимтай байвал ерөнхий шүүгчтэйгээ 25 байхгүй бол угаасаа танхимын зарчим байхгүй болно.

Гэхдээ үүнд нэг болгоомжлол байна. Хуучин 2002 онд Дээд шүүх 15 гишүүнтэй байснаас 11 болж хасагдсан. Ийм учраас үүнийг өөрчлөхгүйгээр Засгийн газрын өргөн барьсан төслийг нь дэмжээд явах нь зүйтэй юм байна гэж үзэж байна. Тэгж байж танхимын зарчим буюу шүүхэд бий болсон дэвшилтэд зүйл, эрүүгийн хэргийн дагнасан шүүхүүд ажиллах боломжоо хадгалж хамгаалах ёстой. Тоо нь бас чухал, өөрөө тодорхой үр дагавартай зүйл юм.

ШИНЭ МЭДЭЭ