http 41

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.05
Хууль, эрх зүй

Л.Мөнхбаатар: Шүүгч хууль бус нөлөөлөлд автахгүй байхад хэрхэн анхаарч байгаа вэ?

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.05/хуралдаанаар  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлт; Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Асуулгын хариулттай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар асуулт асуулаа.

УИХ Шүүхийн тухай хурлыг эцэслэн батлах гэж байна. Баримтлах бодлогоо шинэчилж байна гэсэн үг. Засгийн газраас баригдсан хууль дээр ажлын хэсэг ажлаад нэлээн олон дэвшилтэд, тодорхой болгосон хуулийн төсөл болсон учраас дэмжиж байгаа юм. 

Шүүхийн хараат бус байдлын талаар яригдаж байна. Харилцаа холбоо мэдээлэл технологи хөгжсөн энэ үед хүн бүр сошиалаар үзэл бодлоо илэрхийлэх эрх нээлттэй болсон. Тодорхой хэрэг маргааны асуудлаар иргэд үзэл бодлоо илэрхийлдэг. 

Нөгөө талаар энэ асуудлыг зохион байгуулалттайгаар компаничилж явуулдаг асуудал байна. Тодорхой асуудлыг зохион байгуулалттай тавьж байгаад, араас нь эрүүгийн хэрэг үүсгэж шүүдэг.  Шүүх хурлын өмнө маш олон компанит ажлууд хийж зохион байгуулдаг. Үүнд шүүх хэрхэн хандаж, хангагдах вэ? Субъектив байдлаас нөлөөлөлд автахгүй байх зүйлүүдийг энэ хуулийн заалтуудад хангаж чадаж байна уу?

Энэ бол цаашид шинээр бий болж байгаа зүйл. Жишээ нь: Өвөрхангай аймагт бүртгэгдсэн танхайн хэрэг, Улаанбаатарт үйлдэгдсэн олны танил хүний танхайн хэрэг байлаа гэхэд олон нийтэд үзэн ядуулах, жигшүүлэх зүйл нь явсаар байгаад адилхан хоёр хэрэг боловч магадгүй олны танил хүнд өгч байгаа ял нь өндөр байна. Ийм учраас шүүгч өөрөө субъектив нөлөөлөлд автахгүй байх талаар хэрхэн хандаж байгаа вэ?

Түүний асуултанд Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр хариуллаа.

Шүүхийн бие даасан байдалг, шүүгчийн хараат байдлыг хангах, хамгаалах гэдэг дотор хууль ёсны дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа шүүүгчдийн албаны нэр хүнд, дархлааг хуулиар хамгаалах асуудал яригдах ёстой. Шүүгчийн шийдвэрт нөлөөлөх зорилгоор хууль бус үйл ажиллагааг компанилж явуулж байгаа асуудал бий. 

ШИНЭ МЭДЭЭ