http 38

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.25
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Х.Болорчулуун: "Хар" ажилтныг гаднаас оруулж ирэхгүй байхын төлөө ажиллаарай

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.12.25) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хуулийн шинэ төсөл 5 бүлэг, 41 зүйлтэй байхаар боловсруулж зарчмын хэд хэдэн шинэ зохицуулалтуудыг тусгасан байна.


УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

Манай улсад ажилгүйдэл, ядуурал өндөр байна. Ажлын байрны хомстлоос үүдэн үй олон хүн гадаад амьдралынхаа төлөө ажиллаж байна. Үе үеийн нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд халамжийг биш хөдөлмөрийг дээдэлнэ гэж ярьдаг ч энэ амлалтандаа хүрч чаддаггүй. Халамж бол хэтэрлээ шүү дээ. Монгол улс халамжийн улс боллоо. 

Мөн Дотоодод байгаа ажлын байрыг гадаадын ажиллах хүчин ирээд эзэлдэг. Тухайлбал, Дорнод аймагт байгаа “Петрочайна дачин тамсаг компанийн ажилтны 50 хувь нь гадаад ажилтан байна. Өмнө нь бүүр 75 хувь байсан. Үүнийг болиулахын төлөө квотын хязгаарлалт тогтооё, салбарын яам ажиллаач ээ...

Монгол хүний хийж чадах, наад захын ажлын байрыг хамгаалах тал дээр хуулийн төсөлд яаж туссан вэ? Үйлдвэрчний эвлэлийн саналыг заавал авах ёстой шүү.

ШИНЭ МЭДЭЭ