http 41

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөвсгөл аймагт 50.000 амны хаалт, хамгаалалтын хувцас, хэрэглэл хандивлалаа
2020.12.08
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Хөвсгөл аймагт 50.000 амны хаалт, хамгаалалтын хувцас, хэрэглэл хандивлалаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар халдварт цар тахлын эрсдэлтэй нөхцөлд ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлын төлөө цаг наргүй ажиллаж байгаа Хөвсгөл аймгийн Онцгой комисс, Эрүүл мэндийн газар болон сумдад ажиллаж буй албан хаагч нарын халдвар хамгааллын ажлын хэрэгцээнд нь зориулж 50,000 ширхэг амны хаалт болон нүүрний хаалт, хамгаалалтын хувцас хэрэгслийг өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан хүргүүллээ.

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газарт 15000 ширхэг амны хаалт, хамгаалах хувцас, нүүрний хаалт зэргийг ажлын албанаас хүлээлгэн өглөө. ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр,

“Эрүүл мэндийн салбарын хамт олонд хамгийн их хэрэгтэй байгаа амны хаалт болон шаардлагатай зүйлсийг өгсөнд баярлалаа. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нь багийн эмч нарыг унаажуулах, шаардлагатай тоног төхөөрөмжтэй болгох тал дээр санаачилгатай хамтарч ажиллаж ирсэн. Тухайлбал  Мөрөн суманд  улсын төсвийн 8,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 ортой хүүхдийн эмнэлгийн барилга барьж байна. Тус эмнэлгийн барилгыг анх 2020 оны улсын төсөвт тусгуулсан бөгөөд үлдэгдэл санхүүжилт болох 4,1 тэрбум төгрөгийг ирэх оны улсын төсөвт тусгуулж хүүхдийн эмнэлгийн барилга саадгүй баригдах боломжоор хангаж иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө анхааран ажиллаж байгаад баяртай байна”

гэдгийг онцолж байлаа.

Тэрээр иргэн бүр эрүүл ахуйн дэглэмээ чандлан сахиж, байнга амны хаалт, бээлий хэрэглэж, гараа 20 секундээс доошгүй хугацаанд сайтар савандаж угаан, шингэн зүйл тогтмол ууж, ажлын байр, гэр орондоо агаар сэлгэлт хийж, хоорондын зайгаа сайтар баримтлахыг уриалж байна. 

ШИНЭ МЭДЭЭ