http 6
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсов
2014.12.22
Эдийн засаг, Худалдаа

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсов

Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр Ерөнхий Сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийлээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.

Энэ үеэр УИХ-ын гишүүдийн асуусан асуулт, байр суурийг хүрэгж байна 

Л.Энх-Амгалан: УИХ-ын 31-р тогтоол таны өдөр бүр унших библи байх ёстой

Тоогоо нэг болгож, нэг долгион дээр ярьж эхлэж байгаад баяртай байна. Өрийн хэмжээгээ ч бид одоо нэг ойлгож эхлэж байна. Өрийн хэмжээ ДНБ ийн 51 хувь болчихсон байна гэж бид 2 жил ярьсан. Одоо ойлгож байгаад баяртай байна. Эзэн 100 гэх мэт ийн хөтөлбөр шоу байж болохгүй. УИХ-ын 31-р тогтоол гэж бий. Энэ таны өдөр бүр унших библи байх ёстой. Үүнд юу хийх ёстойг тодорхой, ойлгомжтой үүрэг даалгаварууд бий. Гол дөрвөн зүйл тусгасан байгаа. Үүнийг л хийх хэрэгтэй.

О.Баасанхүү:  10-12 мянган албан хаагч гээд аймшигтай тоонууд гараад  байна

Төрийн нэгдсэн мэдээ  болгож байгааг сонсох сайхан байна. 5тэрбум орчим төгрөгийн апратыг эвдэлсэн байгаа түүнийг эвдсэн хүнд хэрхэн хариуцлага хүлээлгэх вэ? Эргээд тэр апрат ажилгаанд орох уу. 12-36 сарын хооронд тооцож гэнэт халагдсаны мөнгө өгдөг. Үүнийг 12 болгож тэгшитгээд байгаагын шалтгаан юу вэ? Үүнийг 36 болгох нь зөв санагдаж байнаа. Үүгээр шүүхдэх боломжтой, хуулиар хамгаалагдсан байгаа. Бүтцийн өөрчлөлтт хийх гээд байгаа юмуу, орон тооны цомхотгол хийх гээж байгаа юмуу? 10-12 мянган албан хаагч гээд аймшигтай тоонууд гараад  байна. Тэднийг тэгээд хаячих юмуу? Гарцыг нь төр зааж өгөх ёстой.

Б.Бат-Эрдэнэ: Төсвөөс гадуур зарцуулсан асар их мөнгө байгаа

УИХ дээр ярина, илэн далангүй байна гэж байгаа нь зөв зүйтэй байна. Өнгөрсөн хугацаанд УИХ дээрээ Засгийн газар гарчихсантай холбоотойгоор л энэ үр дагаварууд гарсан. УИХ ажлын хэсэг гаргаад төсвөөс гадуур зарцуулсан асар их мөнгө байгаа. Түүнийг тодорхой болгохгүй бол болохгүй байна.

А.Бакей: Эдгээр шийдвэрүүдийг гаргахад тийм амар биш.

Хямралыг ойрын хугацаатай холбож тайлбарлах юм ярих юм бол сүүлийн дөрвөн жилийн бодлогын үр дагавар, дахиад цаашлуулж бодвол сүүлийн 10 жилийн бодлого, шийдвэрийн үр дагавар гэж харж байгаа юм. Яагаад гэхээр төвө мөнгө хангалттай болохоор цамаан загнадаг, хомсдоод ирэхээр баахан өр зээл тавьдаг. Тэгхээр ийм нөхцөл байдалд хүрч, хүндрэгснийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа. Ерөнхий сайдын мэдээлэлд санхүүгийн хямралд хүрсэн гэж дүгнэсэнтэй санал нэг байна. Төлбөрийн тэнцэл маш хүнд нөхцөл байдалд орсонтой мөн санал нэг байна. Мөн хүндрэлээс гарах гол гол саналуудаа хэллээ. Үүнтэй санал нэг байна. Гэхдээ эдгээр шийдвэрүүдийг гаргахад тийм амар биш. 

ШИНЭ МЭДЭЭ