УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нарын номын нээлт боллоо
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан
2014.12.02
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нарын номын нээлт боллоо

Сүүлийн 20 гаруй жил Монгол Улс өөрийн гэсэн хөгжлийн төлөвлөлтгүй явж ирснийг улстөрчид хүлээн зөвшөөрч, аль ч Засгийн газрын үед савладаггүй нэгдмэл бодлоготой байхыг эрхэмлэж буй. Тэгвэл эл асуудалд хувь нэмэр оруулсан ном уншигчдын гар дээр очлоо гэж уншигчид, судлаачид үнэлж байна.

Эх орныхоо хөгжлийн чиг хандлагын талаар санаа бодлоо солилцож, мэтгэлцэж, сэтгэл зовниж явдаг хэсэг судлаач, бодлого боловсруулагч, улстөрчид хамтран “Хөгжлийн хөтөч” цувралыг гаргаж буй бөгөөд үүний нэгээхэн хэсэг нь “Капитализмын тухай танд хэлэдэггүй 23 зүйл”,  “Нордик загвар”, “Улс орнуудын өрсөлдөөн” номууд юм.


Ингэхдээ УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нарын санаачлан байгуулсан “Хөгжлийн хөтөч” клубээс хөгжлийн эдийн засаг, философи, улс төрийн талаар орчин үеийн нэрт онолчид, судлаачдын номыг орчуулж, захиалж бичүүлэн олон нийтэд түгээх ажлыг хийж байна. Энэхүү цувралын анхных нь “Капитализмын тухай танд хэлдэггүй 23 зүйл” ном юм. Харин удаах номууд болох “Нордик загвар”, “Улс орнуудын өрсөлдөөн” номууд ийнхүү олны хүртээл болж байна.

Нордик загвар”, “Улс орнуудын өрсөлдөөн номны нээлт боллоо6

Монголчууд хөгжих, дэвжих өөрийн гэсэн загвараа тодорхойлоход дэлхийн улс орнуудын хөгжлийн загвар, бодлогын онцлог, нарийн ур ухааныг шингээсэн энэхүү орчуулгын номууд тус болох нь дамжиггүй. Улсдаа тохирох хөгжлийн онцлог жорыг олсон улс төрч, хэрэгжүүлж чадсан улс төрийн хүчин эх орондоо хөгжлийн гайхамшгийг авчирдгийг Сингапурын Ерөнхийлөгч Ли Куан Ю, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Жон Хи болон Нордик улсуудын туршлагаас харж болно.

Тиймээс хөгжлийн бодлогынхоо ачаар хөгжиж чадсан улсуудын тэргүүн туршлагыг шууд хуулбарлах бус авах гээх монгол ухаанаар асуудалд хандаж ажил хэрэг болгоход улс төрийн хүчнүүдийн хамтын ажиллагаа хамгийн чухал юм.

Улс орнуудын өрсөлдөөн

АНУ-ын Харвардын Их сургуулийн профессор Х.К.Виеторын бичсэн “Улс орнуудын өрсөлдөөн” хэмээх бүтээлийн гол агуулга нь даяаршлын үеийн эдийн засгийн стратеги, бүтэц ба засгийн газрын үйл ажиллагаанаас өрсөлдөөнд ялах ялагдах эсэх нь шийдвэрлэгддэг гэдгийг улс орнуудын жишээн дээр харьцуулж болохоор бичигдсэнд оршино.

Дэлхийн 2 дугар дайнаас өмнө улс орнууд гадаад ертөнцөөс харьцангуй хамаарал багатай бие даасан байдалтай хөгжиж байсан бол өнөөдөр даяршил гэх том талбар дээр маш өрсөлдөгчидтэй уралдахаас өөр аргагүй болжээ. Хөгжихийн төлөө хүчин чармайлт гаргаж буй аль ч орон үйлдвэрлэл, шинжлэх ухаан, технологи давуу хөгжсөн хөгжингүй орнуудын давамгайлал, сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа Хятад, Энэтхэг, Малайз, Индонез зэрэг орнуудын хөгжлийн хурдтай тулгарч байна.

Та бүхэн энэхүү номыг уншсанаар янз бүрийн бүс нутгийн 10 орны эдийн засаг, хөгжлийн стратеги, засгийн газрын үйл ажиллагаа, шийдвэрийн үр дүнг харьцуулан харж, заримдаа жишээ авах хэмжээний сайн талуудаг олж харж болно.  Энэхүү номын гол санаа бол дээр дурдсан бүх асуудлыг шийдвэрлэхэд сайн Засгийн газар онцгой ач холбогдолтойг дурджээ. Улс орнууд зах зээл, технологи, ур чадвар болон хөрөнгө оруулалтын төлөө өрсөлдөж байна. Хөгжлийн зөв стратеги гаргаж, түүнийгээ тууштай хэрэгжүүлж чадсан орон хөгжлийн замналд амжилт олж байна. Санхүүгийн үрэлгэн байдал, нийгмийн хэт ачаалалд дарагдсан эдийн засаг, бизнесээ зохицуулах чадваргүй, саад тушаа болдог хуучирсан тогтолцоотой орон алдаж, дэлхий нийтийн уралдаанд сүүл барьж байна. Тэр тусмаа дотоодын зөрчил, мөргөлдөөн, улс төрийн маргаан тэмцэл хөгжлийн замд ноцтой саад болдог.

 

ШИНЭ МЭДЭЭ