http 6
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2014.11.03
Улстөр

Л.Энх-Амгалан: Орон нутагт жинхэнэ утгаар нь эрх мэдэл өгөөгүй

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай ярилцлаа.

-Орон нутгийн эрх мэдлийг дээшлүүлэх гэдэг асуудал дээр сөрөг хүчний зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?

Энэ жилээс зорилтот хөрөнгө оруулалтыг УИХ-аас баталж өгч байя. Ингэснээр орон нутаг дээр илүү эрх мэдэл шилжүүлэх ийм шаардлага үүсч байна гэсэн үндэслэлээр 190 тэрбум төгрөгийг орон нутагт зорилтот хөрөнгө оруулалт гэсэн байдлаар батлуулахаар оруулж ирж байгаа юм. Зарчмын хувьд орон нутагт эрх мэдэл шилжүүлэх нь зөв. Гэхдээ очиж буй эрх мэдлийн хүрээнд орон нутаг өөрөө хөрөнгө оруулалтын асуудлаа шийдээд ийм бололцоог нь бид хангаж ажиллах ёстой.

-Хийж чадахгүй ажлаа орон нутаг руу шилжүүлээд сүүлд нь орон нутаг муу нэртэй үлдэхнээ гэдэг шүүмжлэл хэр ортой вэ ?

Зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтыг орон нутаг өөрөө мэдэж шийдэх ийм эрх нь очихгүй байна гэсэн үг.

-Ач холбогдлоор нь дараалал үүсгэж Засгийн газар саналаа оруулж байгаа юу ?

Зайлшгүй эхлэх ёстой обьектууд байна. Гэтэл УИХ дээр Засгийн газрын өргөн барьсан жагсаалтаар бол ач холбогдлоор нь эрэмбэлэсэн хөрөнгө оруулалтын жагсаалт болж чадаагүй гэж бодож байгаа.

-Нэгдсэн төсөв ер нь ямархуу байдалтайгаар гарах гээд байна вэ ?  

                              Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү 

ШИНЭ МЭДЭЭ