http 6
Л.Энх-Амгалан гишүүний асуулт, түүнд хариулсан МБ ерөнхийлөгчийн хариултыг хүргэж байна.
2014.10.24
Эдийн засаг, Худалдаа

Л.Энх-Амгалан: Монголбанк эдийн засгийн хямралыг шалтгааныг зөв гаргасан

УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн.

Л.Энх-Амгалан гишүүний асуулт, түүнд хариулсан МБ ерөнхийлөгчийн хариултыг хүргэж байна.

Дөрвөн зүйлийг тодруулмаар байна. Нийгэм эдийн засагт үүсээд байгаа энэ хүндрэлтэй нөхцөл байдлын шалтгаан нь юу байсан вэ гэдэгт хариулт авах гэж нилээд цаг хугацаа зарцуулж байна. Монголбанк маань энэ мөнгөний бодлогоороо үүнийг их зөв тодорхойлсон байгаа юм.

Нэгдүгээрт төсвийн алдагдлаас, Хоёрдугаарт нь МУ-д төлбөрийн тэнцлийн хомсдол үүсчихсэн гэсэн юм. Ингэхээр бид хямралын шалтгаан дээр тодорхой нэг ойлголттой боллоо гэж бодож байна.  Одоо хэрхэн үүнээс гарах вэ гэдэг дээр 2015 оны төсөв, мөнгөний бодлогоороо гарах ёстой. Энэ мөнгөний бодлог УИХ-ын гишүүдэд ямар ямар сонголттойгоор орж ирж байгаа вэ? Хоёрдугаарт.../үргэжлэлийг бичлэгээс үзнэ үү/

ШИНЭ МЭДЭЭ