Л.Энх-Амгалан гишүүн хамгийн “мундаг” нь
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2014.10.14
Улстөр

Л.Энх-Амгалан гишүүн хамгийн “мундаг” нь

УИХ-ын гишүүдэд нэг том дутагдал бий. Тэд түүнийгээ ч нуудаггүй.

Тэр ч бүү хэл УИХ-ын дарга З.Энхболд “Гишүүд хуралдаа сууя” гээд аргаа барж суудаг. Мөн албаныхан ч гишүүд рүү утас цохиж, чуулганы хуралдаанд суухыг нь сануулдаг. Заримдаа ангийн дарга хуралдааны ирцийг өөрийн твиттер хуудаснаа жиргэж, олон нийтэд зарладаг.

Тэгвэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд суусан ирцээрээ УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан бусдыгаа хошуучилсан байна. Энэ талаар зарим нь “Хувийн хэвшилд байсан хүн яах аргагүй өөр юм аа. Бусад нь түүнээс үлгэр жишээ авмаар юм” хэмээн эрхэм гишүүнийг магтаад авсан байна билээ.

Өөрөөр хэлбэл Л.Энх-Амгалан гишүүн хичээлээ хамгийн бага тасалдаг бололтой. Тиймээс ангийн нөхдөөсөө хамгийн мундаг болж байгаа аж.

Харин түүний хи­чээлээ хэр хийдгийг нь иргэд, сонгогчид дүгнэх учиртай.

ШИНЭ МЭДЭЭ