Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны дарга болон холбогдох албан тушаалтнуудад зориулсан сургалт боллоо
2024.04.23

Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны дарга болон холбогдох албан тушаалтнуудад зориулсан сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ болон холбогдох мэргэжилтнүүд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн онцлог, сонгуулийн зохион байгуулалтын чиглэлээр аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын дарга, албан тушаалтнуудад мэдээлэл, арга зүйн зөвлөмж өгсөн юм.

Сургалтаар аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны эрх болон сум, дүүргийн сонгуулийн хороод, хэсгийн хороог байгуулах эрх зүйн зохицуулалт, сурталчилгааны нэгдсэн самбар бэлтгэж, байршуулах, нэр дэвшигчдийн менежер, шадар туслагч, ухуулагч, ажиглагчийн бүртгэл хийж, үнэмлэх олгох талаар холбогдох албан хаагчид мэдээлэл хийлээ.

Түүнчлэн сонгуулийн хороодын төсөв хуваарилалт, зарцуулалт, баримт бүрдүүлэлт, тайлан гаргах, хяналт тавих заавар, санал авах байр бэлтгэх, хяналтын тооллого зохион байгуулах, сонгуулийн баримт бичиг, архивын нэгж болгож, хүлээлцэх, санал тоолох төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны талаар зөвлөмж өгч, мэдээлэл солилцов.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn