Ардчилсан нам сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүлээлгэн өглөө
2024.03.24

Ардчилсан нам сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүлээлгэн өглөө

2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүлээлгэн өгөх хугацаа өнөөдөр буюу гуравдугаар сарын 24-ний 00 цагт дуусна.

Ардчилсан намын ҮБХ өчигдөр хуралдаж “Бүтэн Монгол, Бүрэн Ардчилал” сэдэвтэй мөрийн хөтөлбөрийг эцэслэн баталж, өнөөдөр Үндэсний аудитын газарт хүлээлгэн өглөө. 

Энэ талаар АН-ын ҮБХ-ны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Манай намын мөрийн хөтөлбөр нь есөн бүлэг, 90 дэд хэсэг, 900 ажлыг багцалсан хөтөлбөр. Хүний эрх чөлөө, бизнесийн эрх чөлөөнд суурилсан бодлогоор маш богино хугацаанд сэргэж чадна гэсэн зорилготой мөрийн хөтөлбөр болсон гэв. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан Ардчилсан нам уг мөрийн хөтөлбөр дээр маш удаан ажилласан. Өчигдрийн ҮБХ-ны хуралдаанаар дахин нягталж үзэхэд бүх зүйлийг шигтгэсэн нарийн хөтөлбөр болсон. Үүнээс урдаа барих нэг зүйл нь Ардчилсан нам хүн төвтэй, хүний хөгжил гэдэг зүйлийг голчилсон мөрийн хөтөлбөр болсон гэдгийг онцлов.