2024.04.04

Ж.Бат-Эрдэнэ: Малчдынхаа амьжиргааг дэмжиж бизнес хийх боломж олгох нь зүйтэй.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар цаг үеийн асуудлаар хэлэлцлээ

Тухайн асуудлын хүрээнд УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Энэ оруулж ирж байгаа хуулиудтай холбоотой бас нэг хуулийг хэлэх хэрэгтэй байна аа. Миний бие болоод Мөнхбаатар  дарга, Тэмүүлэн, Ундрам, Ганибал гишүүд бид хэд хамтраад газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хууль өргөн барьсан. Ямар хууль юм гэхээр малчид өвөлжөө хаваржааны газартаа нэг га газарт ногоон тэжээл тариалах боломжийг нь олгож байгаа хууль байгаа юм. Тэгэхээр сая энэ өвөл, хавар их хүнд боллоо шүү дээ урьд өмнө нь болж байгаагүй ийм хатуу өвөл боллоо одоо нийт масс юу ярьж байна вэ гэхээр нийт малчдын хувьд юу ярьж байна гэхээр ерөөсөө малаа одоо тэжээдэг байх, малынхаа саравчийг сайжруулах, малын тэжээл бэлтгэх тэжээлээ өгдөг байх ер нь бол энэ өвлийн энэ хүйтэн эрсдэлтэй нөхцөл байдлыг бол давах бэлтгэл ажлыг хийх зайлшгүй шаардлага гараад байна гэж ярьж байгаа. Тэгэхээр энэ өргөн барьсан энэ хуулийг татаж авч хэлэлцүүлээ ч гэсэн нэг ийм саналыг оруулж ирж байгаа юм аа. Цаг агаарын өөрчлөлт гэдэг бол хэлж ирэхгүй орж ирдэг үнэхээр хатуу хүнд байдалтай бий болоод байна шүү дээ. Одоо жилээс жилд улам хүндрээд байх шиг байна. Зундаа айхтар халдаг болчхоод өвөлдөө айхтар хүйтэн болчхоод байна, салхи шуурга нэмэгдээд байна. Тэгэхээр ер нь бол малчдынхаа амьжиргааг дэмжих малчдынхаа амьдрах боломж бололцоог бизнес хийх боломж бололцоо малаа хагас эрчимжсэн байдлаар авч явах ийм нөхцөл байдлыг бий болгохын тулд малчид ногоо тэжээл болон бордоогоор хангах өөрөө өөрсдөө ногоон тэжээлээ тарьдаг байх юм боломж бололцоог нь олгох зайлшгүй шаардлага гараад байгаа юм аа. Тийм болохоор энэ газрын тухай хуульд одоо оруулж байгаа өвөлжөө хаваржааныхаа газар нэг га хүртэл газарт ногоон тэжээл тарих ийм боломж бололцоо олгож байгаа газрын тухай хуулийг татаж хэлэлцүүлээч ээ гэсэн ийм саналыг УИХ-ын даргад санал болгож хэлж байна аа.  Баярлалаа.