2024.03.29

О.Цогтгэрэл: Ерөнхий Сайд Их хуралд мэдээлэл хийж сөрөг хүчин асуух ёстой. Гэтэл Ерөнхий сайд нь мэдээлэл хийдэггүй удаа дараа хойшлуулж байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тухайн нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл

Гишүүддээ өглөөний мэнд хүргэе. Энэ 7 хоногийн үдээс хойших чуулган дээр Ерөнхий сайдын мэдээлэл байсан бас л цуцлагдаж байгаа юм байна. Хоёр 7 хоногийн өмнө байсан Ерөнхий сайдын мэдээлэл бас цуцлагдсан. Тэр тусмаа Ерөнхий сайд энэ Их хурал дээр орж ирж мэдээлэл хийхээ больсон. Салбарын сайд нь мэдээлэл хийнэ гэдэг салбарын сайд нь дураараа би орон нутгийн томилолттой, гадаад томилолттой гээд л нэг бичиг өгөөд л УИХ дээр  хойшлуулчихдаг. УИХ-ын дэд дарга аа УИХ-ын дэг болоод  энэ хуулиараа ийм боломжууд байдаг юм уу энэ чинь гүйцэтгэх засаглал нь парламентынхаа дээр байна уу яг юу болоод байна аа. Ерөнхий сайд УИХ-д мэдээлэл хийнэ энийг зөвхөн сөрөг хүчний гишүүд асууна аа гэдэг чинь гэдэг чинь ард түмний мэдэх эрхийг тэр тусмаа өнөөдөр Парламентад байгаа олонх чинь ард түмний 40%-ийн нь л санал авсан олонх цаана нь 60% та бүгдийг дэмжээгүй 60% байгаа. Олонхоос бусад нь асуух ард иргэдийн энэ санал асуултыг ингээд дураараа өөрчилдөг Ерөнхий сайд нь орж ирдэггүй салбарын сайд нь зүгээр л би орон нутгийн томилолттой олон улсын томилолттой байна гээд л бичиг өгөөд хаячихдаг. Энэ нэг ийм завхарсан зүйлийг дараа дараагийн арга хэмжээ авмаар байна УИХ энэ чинь одоо яг юу гэсэн үг вэ? Энэ чуулган эхлээд 2 дахь Ерөнхий сайдын мэдээлэл ингээд л дураараа хойшлогдож байна. Дахиад дээрээс нь энэ 7 хоногт орж ирж байгаа Ерөнхий сайдын мэдээллийн агуулга нь тэр  Писа буюу дунд сургуулийн 15 настнуудын 9 дүгээр ангийнхны олон улсын үнэлгээг танилцуулах  байсан. Энэ олон улсын үнэлгээ нь дээр тийм санаа зовнин олон зүйлүүд энэ олон улсын манай боловсролын тогтолцоог үнэлсэн үнэлгээ байсан. Та бүхэнд тэгээд сонирхуулаад хэлэхэд жишээ нь 9 дүгээр ангийн 15 настай монгол хүүхдийн 3 хүүхэд тутмын 2 нь монголоороо уншаад уншсаныгаа ойлгохгүй байна аа гэж олон улсын үнэлгээ гарч байна. Монгол хүүхдүүдийн 2 хүүхэд тутмын нэг нь математикийн анхан шатны үйлдлүүдийг 9 дүгээр ангийн хүүхэд хийж чадахгүй байна аа олон улстай харьцуулахад танай Монголын  дунд боловсролын тогтолцоо, суурь боловсролын тогтолцоо чинь гүн хямралд оржээ гэж ОУБ Монголыг үнэлсэн үнэлгээг өнөөдөр хэлэлцэх ёстой. Одоо 2 дахиа ингээд хойшлуулж байна. Үнэхээр томилолттой байдаг юм уу аль эсвэл энэнээсээ зугтдаг юм уу? Үнэхээр энэ сэтгэл зовнин ийм 7 мянган хүүхдээс судалгаа авснаас монгол хүүхдүүдэд тэр топ түвшний үнэлгээнд Монголоос нэг ч хүүхэд тэнцээгүй гэсэн олон улсын үнэлгээ. Монгол Улс дунджаар нэг хүүхдэдээ суурь боловсрол олгоход 12 мянган долларын зардал гаргадаг  энэ нь хэдийгээр их мөнгө биш ч гэсэн яг ийм зардал гаргаж байгаа улс орнууд Монголоос Вьетнам зэрэг орнууд Монголоос илүү өндөр үр дүнд хүрчихжээ. Танай Монголын суурь боловсролын тогтолцоо чинь үнэхээр гүн хямралд орсон гэдэг энэ үнэлгээг дахиад тэр Юнескогийн байгууллагын 2019 оны дүгнэлт ч энэ дотор явж байгаа. Үнэхээр үүн дээр сэтгэл зовнисон  ийм ийм олон олон зүйлүүд байдаг. Тэгээд дураараа Ерөнхий сайд нь салбарын сайдаа мэдээлэл хий гэдэг салбарын сайд нь би томилолттой гээд одоо 2 3 удаа дураараа нэг бичиг шийддэг энийг нь УИХ түр хүлээж аваад л хойшлууллаа аа гээд л алх цохиод сууж байдаг энэ чинь уг нь бол парламент дахиад дээрээс нь цөөнх нь асуулт асуух ёстой бараг УИХ дээр байгаа ганц цаг энийг нь ингээд УИХ-ын Монголын парламентын 40%-ийн мандаттай улс төрийн хүчин нь ингээд дураараа хойшлуулаад өөр өөрийн үзэмжээр асуудал шийдээд байгаа нь үнэхээр харамсалтай байна аа. Тэгэхээр  УИХ-ыг удирдаж байгаа дарга, дэд дарга нар энэ дэг зөрчигдөөд байгаа үзэл санаа зөрчигдөөд байгаа энэ асуудал дээр цаашид анхаарч хариуцлагатай хандмаар байна аа.