
2025.06.10
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал хилчин хурандаа нарын төлөөлөлтэй уулзлаа
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Хилчин хурандаа нарын төлөөлөлтэй уулзаж хил хамгааллын нөхцөл байдал, инженерийн байгууламжууд, мэдрэгчтэй шилэн кабель, дроны хяналт зэрэг сэдвээр санал солилцлоо.
Тэрбээр, уудам нутагтай, хүн цөөтэй Монгол нутагт хүний цөөнийг технологиор орлуулах боломж өнөө цагт хялбар, хүртээмжтэй болсон билээ. Хил хамгаалал бол хууль бус наймаа, зөрчил, дүрвэх хөдөлгөөн, үнэт метал, хар тамхи, өдөөн хатгалга, мал, амьтны асуудал гээд асар өргөн хүрээтэй, үүгээрээ улс үндэстний аюулгүй байдалд онцгой чухал салбар билээ.
Өнөө цагт дархан хилийн манаа улстөр, газарзүйн уламжлалт хүрээнээс гадна кибер хамгаалалт, хиймэл оюун, үндэсний үзэл санааны орон зайг хамарч өргөжин тэлж байгаа гэж боддог гэв.