2024.03.22

Б.Жаргалмаа: Үндсэн хуулийн цэцийн гишүүний ёс зүйг асуудлыг хэрхэн шийдэх вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцлээ

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

Үндсэн хуулийн цэцийн тухай хууль орж байгаа. Намайг сэтгүүлчээр ажиллаж байхад хэн ҮХЦ-ийн гишүүн болдог вэ? гэдэг зүйл маш олон хүмүүс асуудаг байсан. ҮХЦ-ийн гишүүдтэй ярилцаж байгаад тэд юу ярьдаг вэ гэвэл  хараат бус байх гэдэг зүйлийг маш онцолдог. Хэнээс ч хараат бусаар үндсэн хуулийн цэц үндсэн хуулийн хяналтыг хийх ёстой гэдэг зүйлийг маш ихээр ярьдаг байсан. Гэхдээ өнөөдөр бид нарт хэрэгжиж байгаа 1992 оны ҮХЦ-ийн гишүүнийг Ерөнхийлөгч 3 хүн, УИХ 3 хүн, Улсын дээд шүүхээс 3 хүнийг ингээд томилоод Их хурал дээр хэлэлцээд нэг нь баталдаг. Энд ямар нэгэн өөр хүнийг санал болгох гэдэг юм уу нээлттэй сонсох түүний хууль эрх зүйн чадвар, чадамжийг тодорхойлох, олон нийтэд нээлттэй байх тэр боломж байдаггүй. Их бүрэлдэхүүнийг хүлээж аваад л явдаг гэж би ойлгодог. Магадгүй нөгөө бүрэн эрхийн хугацаа нь дуусаад ҮХЦ-ийн гишүүнээр томилох. Өөрөөр хэлэх юм бол давуу байдлаар хууль ҮХЦ-д ажилладаг аа гэсэн үг. Энэ дээр ямар нэгэн зохицуулалт байгаа юу үгүй юу? Одоо хуулийн зохицуулалт дээр хараат бус байх гэдэг энэ зарчим эдгээр 3 субъект солигдож орж ирж байгаа. Ер нь хэрхэн хамгаалагдаж  байна гэж үзэх юм бэ?. Энэ зарчим нь хамгаалагдаж байна гэж үзэх вэ? нөгөө талаар мэргэжлийн хуульчийн хувьд, хууль зүй ажиллуулах гэж байгаа хүний хувьд хараах байдлыг нь яаж нотлох юм бэ? гэдэг зүйлийг эхлээд би тодруулах гэсэн юм.

Хоёрдугаарт нь шүүхийн ерөнхий зөвлөл болон  Дээд шүүх дээр  ер нь хуульч л энэ шүүх дээр ажиллах ёстой гэдэг ийм зарчим баримталдаг бол ҮХЦ дээр шүүгч үү  хуульч уу гэдэг энэ зарчим нь шаардагдахгүйгээр ҮХЦ-ийн гишүүн болж ажилладаг байгаа. Тэгэхлээр энэ дээр ямар нэгэн зохицуулалт хийгдэж байна уу үгүй юу гэдгийг тодруулах гэсэн юм аа үнэхээр ҮХЦ-ийн үндсэн хуулийн хяналтыг Үндсэн хуулийн цэц хийж байгаа энэ тохиолдолд цэцийн гишүүний хууль эрх зүй,  ёс зүйн асуудлыг, ер нь хэрхэн яаж шийдэх вэ? Цэцэд ажиллаж байсан гишүүдтэй Жанцан гуай, Ч.Амарсанаа ч гэдэг юм уу, Чинбат, Сарантуяа гээд л эдгээр хүмүүстэй ярилцаж байхад иргэдэд эргээд Үндсэн хуулийг таниулах, мэдрүүлэх Үндсэн хууль хянуулж байх зарчим ерөнхийдөө алдагддаг гэдэг зүйлийг аягүй сануулдаг л даа би олон нийтэд үндсэн хуулийн энэ мөн чанар, зарчмыг танилцуулга энэ үйл ажиллагааг ер нь хэн хариуцах ёстой юм гэдэг зүйлийг тодруулдаг байсан энэ асуудлыг ер нь тусгасан болов уу? гэдэг зүйлийг тодруулах гэсэн юм

Түүний асуултад УИХ-ын гишүүн, ҮХЦтХ-ийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлагч Ц.Мөнх-Оргил хариуллаа