2025.04.18

Л.Мөнхбаатар: Аль ч шүүх хэлэлцэхгүй байгаа маргааныг Цэц л шийдвэрлэнэ

  УИХ-ын чуулганы /2025.04.18/-ны өдрийн хуралдаанаар "Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай" хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Тэмүүжин гишүүний гаргасан энэ хүсэлт бол өөрөө үндсэн хуулийн томоохон асуудлыг хөндчихсөн асуудал болчхож байгаа. Энэ өөрөө төрийн эрх мэдэл хуваарилах зарчимтай холбоотой суурь асуудал. УИХ-ын шийдвэрийг шүүх хянах уу? үгүй юу? гэдэг асуудалтай холбогдож гарч байгаа. УИХ, Дээд шүүх бол ҮХЦ-д хүсэлт гаргах эрхтэй байдаг.Их хурал анх удаагаа гаргах гэж байна. Дээд шүүх нэлээн хэдэн удаа гаргасан байдаг.Хүсэлт гаргаж дорхойгүй зүйлүүдийг тайлбарлуулсан байдаг. Их хурлын шийдвэрийг Үндсэн хуульд зааснаар Цэц л хянах хэрэгтэй. Тэрнээс биш шүүххянадаггүй. Их хурал бол өөрөө хууль гаргаж байгаа. Тогтоол гаргаж байгаа. Тийм учраас тодорхой албан тушаалтныг томилсон чөлөөлсөн асуудлууд бас тогтоол хэлбэрээр гарч байгаа учраас үүнийг бол шүүх хянах ийм боломжгүй гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Цэц өөрөө магадлалаа эргэн харах шаардлага байна. Магадлал гарсны дараа Цэцийн маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлтийг оруулах байх. Ингэхдээ харин шүүхийн хуульд тодорхой өөрчлөлтүүдийг илүү боловсронгуй хамтад нь хийгээд явах нь зүйтэй. Шүүхийн харьяалалын маргааныг шүүх өөрөө тогтоохоор заачихсан ийм заалт нь байж байгаа. Тэр шүүх өөрөө шүүхийн маргаан харьяаллаа өөрөө тогтоодог байтал мөн адил цэц бас маргааны харьяалал тогтоохоор давхардуулж заачихсан. Энэ бол өөрөө хоёрдмол утгатай зөрчилтэй ийм заалт болчхоод байгаа юм. Тийм учраас энэ 2 хуулийн заалтыг хоёуланг нь засаад нэг талд нь болгох. Цэцийн процессын хуулиас авах хэрэгтэй. Нөгөөд талдаа шүүхийн процессын хуулийг нь ч гэсэн илүү тодорхой болгох ийм шаардлага байгаа гэдгийг хэлье гэж бодож байгаа. ҮХЦ-ийн тухай хууль, Цэцэд маргаан шийдвэрлэх тухай хуулийн УИХ-ын даргаас байгуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа удахгүй 5 сарын 5, 6-нд Венецийн комиссоос холбогдох зөвлөх багууд ирж ажиллана. Венецийн Комисс энэ 6 сардзөвлөмж өгнө. Ийм учраас Тэмүүжин гишүүний оруулсан энэ саналыг бол дэмжиж байгаа. Энэ бол харин хоёрдмол утгагүй, тодорхойгүй байдлыг арилгах. Шүүх хурлыг энэ оновчтой болгоход их чухал санал болж байгаа гэж үзэж байна.