Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэлэлцэж байна
2023.10.20

Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.20/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2023 оны 10 дугаар 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийг ХНХ-ын сайд Х.Булгантуяа танилцууллаа. 

Уг хуулийн төслийг Нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцууллаа.