Хүүхдийн төлөөх хуулийн төслийг дэмжлээ
Монголын хүүхэд маш олон болтугай
2015.05.22

Хүүхдийн төлөөх хуулийн төслийг дэмжлээ

Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр гишүүдийн хэлсэн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

Тэрээр "Энэ хууль нэлээд тунхаглалын шинжтэй хууль байна. Бүтэн өнчин хүүхдийн эрхийг яаж хамгаалах юм. Амьдрал дээр 14,15-тай хүүхэд хэдэн дүүгээ хараад амьдарч байгаа явдал олон байна. Хувийн асрамжийн газар байгуулахад үүнийг энэ хуультай холбогдуулж өгсөн зүйл заалтуудыг оруулж өгмөөр байна.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг энэ хуульд оруулах ёстой. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй нэг айлын хэн нэгэн нь заавал хүүхдээ харахаас өөр аргагүй" гэв.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Тэрээр "Монголчуудын амьдрал өөр. Өргөн уудам нутагтай. Зургаан настай хүүхдийн асуудлыг нэг тийш нь шийдмээр байна. Нэг суманд дотуур байр бариад багш нарын хангамжийг нэмэгдүүлнэ гэж болохгүй.

Зургаан настай хүүхэд гэр бүлд маш төвөгтэй байдаг үүсгэж байгаа нь үнэн шүү дээ. Хөдөөгийн иргэдийн байнга ярьдаг сэдэв. Шашны үзэл ярьж байна. Тэгвэл намын үзэл ярих ёстой. Намчирхаг үзэл нийгмийг үнэхээр биш болгож байна" гэв.

\

УИХ-ын гишүүн Д.Батцогт

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан

Хуулийн төслөөр санал асуулга явуулахад олонх нь дэмсэн тул анхны  хэлэлцүүлэгт буюу Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.