Сонгинохайрхан дүүргийн Толгойт бүсэд спортын 3 том ордон сүндэрлэнэ
2023.02.11

Сонгинохайрхан дүүргийн Толгойт бүсэд спортын 3 том ордон сүндэрлэнэ

Сонгинохайрхан дүүргийн Толгойт бүсэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар усан спорт сургалтын төв, өвлийн спортын ордон, спорт цогцолбор гэсэн гурван том спортын ордонг байгуулж байна.

Усан спорт сургалтын төв нь 25 метрийн урттай таван зам бүхий бассейн, боулинг, фитнессийн тоног төхөөрөмжтэй олон улсын стандартад нийцсэн орчин үеийн ордон байх юм.

Харин "Спорт цогцолбор" нь 640 хүний суудалтай хөл бөмбөг, сагсан бөмбөг, газрын теннисний талбай бүхий спорт комплекс байх бол өвлийн спортын ордны бүтээн байгуулалт ашиглалтад орсноор уран гулгалт, хоккей, сноубордоор хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх нөхцөл бүрдэнэ.

Мөн усан спорт, өвлийн спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд, залуучууд, цаашлаад өвөл, зуны олимпод оролцох тамирчид олон улсын стандартад нийцсэн ордонд бэлтгэл сургуулилтаа хийх боломжтой болох юм.