Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг таниулах  орчинг бүрдүүлжээ
2023.02.02

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг таниулах орчинг бүрдүүлжээ

Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, ДИТХ-ын дэмжлэгээр ерөнхий боловсролын 67 дугаар сургууль сурагчдад замын хөдөлгөөнд оролцох, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаарх заавар зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилгоор “Бага сургууль”-ийн нэг давхар болон анги танхимыг замын хөдөлгөөний аюулаас урьдчилан сэргийлэх иж бүрэн орчин болгон тохижуулсан байна.