СХД-ийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо
2023.01.26

СХД-ийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хуралд Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын дарга нар оролцож дараах асуудлуудыг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг хэлэлцлээ.

Үүнд:

  • Дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлах тухай
  • Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд ЗДТГ-ын эзэмшил бүхий газрыг зориулалтын дагуу бусдад ашиглуулах тухай ДИТХ-ын тогтоолын төсөл
  • Гэрэлтүүлгийн засвар үйлчилгээ хариуцсан байгууллагуудтай 2022 онд байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэх тухай
  • Дүүргийн 156 дугаар цэцэрлэгт засвар хийх тухай
  • ЗДТГ-ын эзэмшил газрын ашиглалт, хамгаалалтын талаарх дүн шинжилгээ

Хороодын үйл ажиллагааг сайжруулах тухай зэрэг хэд, хэдэн асуудлууд багтаж байна.