Нийслэлийн ерөнхий боловсролын 67-р сургууль уламжлалт ёс заншил, Монгол ахуйгаар тохижилт хийжээ
2023.02.02

Нийслэлийн ерөнхий боловсролын 67-р сургууль уламжлалт ёс заншил, Монгол ахуйгаар тохижилт хийжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 67 дугаар сургуулийн “Бага сургууль”-ийн багш ажилчид санаачлан хүүхдийн сурах ая тухтай орчныг сайжруулах зорилгын хүрээнд анги, танхим болон үүдний хэсгийг уламжлалт ёс заншил, Монгол ахуйгаар тохижилт хийжээ.

Ингэхдээ таван хошуу малын арьс шир, эдэлгээнд ашиглагддаг эмээл, хазаар, ногт гээд уламжлалт аж ахуйн эдлэл хэрэгслийг хүүхдүүд бодитоор үзэж, харж болохоор бүтээж, тохижуулсан байна.