УИХ-ын гишүүн Ж. Золжаргалын санаачилгаар “GOL” Бүх нийтийн гүйлт зохион байгуулагдлаа
2025.05.05

УИХ-ын гишүүн Ж. Золжаргалын санаачилгаар “GOL” Бүх нийтийн гүйлт зохион байгуулагдлаа

Сэлбэ, Дунд голоо дагасан хөдөлгөөний идэвхийг дэмжих, голын эрэг дагуу гүйлтийн болон явган хүний замтай болоход олон нийт, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах зорилготой “GOL” Бүх нийтийн гүйлт өнгөрсөн амралтын өдөр буюу /2025.05.04/-ний өдөр боллоо.

Бүх нийтийн гүйлтийг УИХ-ын гишүүн Ж. Золжаргалын санаачилгаар Ахиллис Монгол төрийн бус байгууллагатай хамтран “GOL” нэрийн дор зохион байгуулсан юм.

“GOL” бүх нийтийн гүйлтээр дамжуулан:

  1. Голын эрэг дагуу гүйлтийн болон явган хүний замтай болоход олон нийт, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах,
  2. Иргэдэд гүйлтийн спортыг сурталчлан таниулах, гүйлтийн спортоор хичээллэх сэдэл өгөх,
  3. Улаанбаатар хот дундуур урсдаг ГОЛ-уудаа хайрлаж хамгаалахад иргэдийг уриалж, нэгдэхийг зорьсон юм.

Улаанбаатар хотын дундуур урсдаг Дунд гол Сэлбэ голуудад иргэдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх эко ногоон орчинд гүйх гүйлтийн болон дугуйн зам бусад төрлийн спортоор хичээллэх зам талбайтай болгохыг иргэн бүр хүсдэг. Үүнийг ажил хэрэг болгохыг дээрх арга хэмжээ зорьж байгаа юм.

Сэтгүүлч

, Ц.Соёлмаа