
2025.06.19
Сонгино хайрхан дүүрэгт Улаанбаатар хотын хоёрдахь том задгай спорт цогцолбор ашиглалтад орно
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга байхдаа санаачлан эхлүүлсэн олон олон бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж, зарим нь ашиглалтад орж эхлээд буй.
Үүнийг нэг Толгойтод байгуулж буй спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж, ашиглалтад ороход тун ойрхон байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус дүүргийн 3 дугаар хорооны 21000м2 талбайд задгай спорт цогцолбор байгуулах ажлыг 2022 онд эхлүүлж байсан юм.
Энэхүү цогцолборын зураг төсөв боловсруулах ажил 2021 онд хийгдэж, 2022 онд газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлж байв. Нийт 24 айлын газрыг чөлөөлж, талбайг түрж тэгшлэн хийжээ.
Талбайд:
- 95х45 хэмжээтэй хөл бөмбөгийн талбай
- 3х3 сагсан бөмбөгийн талбай
- 5х5 сагсан бөмбөгийн талбай 2 ширхэг
- Газрын теннисний талбай 2 ширхэг
- 6 эгнээ гүйлтийн зам
- Хүүхдийн тоглоомын талбай, бялдаржуулах талбай, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажлууд хийгдэж байна.