2022.07.05

Г.Дамдинням: Урьдчилан хийх ёстой зүйл их байгаа учир энэ хуулийг яаран батлах нь буруу

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.05\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

Миний бие даргын дэргэдэх зөвлөлийн гишүүн энэ хуулийг санаачлагчдын тоонд зориуд ороогүй. Яагаад гэвэл нийгмийн сошиал хэрэглээ зүг чигээ олоогүй байгаа.

Энэ хуулийн өмнө бид нар юу хийх ёстой вэ гэхээр няцаах эрхийн тухай хууль, өөрөөр хэлбэл мэдээлэлд зөв зүйтэй ханддаг, тал бүрийн байр суурийг сонсдог эрх зүйн орчныг бүрдүүлсний дараа энэ хуулийн зохицуулалтыг оруулахгүй бол өнөөдрийх шиг салхины аясаар дагаж хөдөлж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудын орчинд 30.000, 70.000 мянган хүний гарын үсэг цуглуулах амархан.

Жишээ нь Дархан-Уул аймаг үндсэн хуулиараа хот болно гээд манай аймгийн 110.000 мянган хүн гарын үсэг зурвал Үндсэн хуулийг өөрчлөх асуудал яригдана. Тойргоо бодвол энэ зөв.Тэгвэл өмнийн бүсийн ард иргэд илүү татвар, хураамжийн өгөөжийг авна гэж үзээд, Говийн бүсэд ажиллах амьдарч байгаа иргэд байгалийн баялгийн өгөөжийг авна гэдэг ийм хууль санаачиллаа гэж бодъё. 200.000 мянган хүний гарын үсэг дороо цугларна. Тэгэхээр урьдчилаад хийх ёстой нөхцлүүд зөндөө байгаа учраас энэ хуулийг яаран батлах нь буруу. Энэ хуулийг дэмжихгүй.