Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томиллоо
2025.05.08

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томиллоо

УИХ-ын чуулганы /2025.05.08/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын ын албан тушаалд нэр дэвшигч С.Магнайсүрэнг томилох эсэхийг хэлэлцлээ.

Төрийн аудитын тухай хуулийн 28.1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд санал болгосон нэр дэвшигчийн талаар Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Сандагийн Магнайсүрэн нь 1975 онд төрсөн, 50 настай. 1983-1993 онд Говь-Алтай 1 дүгээр 10 жилийн дунд сургууль, 1993-1997 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Хууль зүйн шинжлэх ухааны магистрын зэрэгтэй. 1997-1999 онд “Улаанбаатар Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, 1999-2000 онд Улсын Их Хурлын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах, 2000-2005 онд Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх, 2005-2006 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт Тамгын газрын дарга, 2006-2007 онд Хүнс, хөдөө аж ахуйн яаманд сайдын зөвлөх, 2007-2008 онд Сангийн яаманд газрын дарга, 2008-2013 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Тамгын газрын Нарийн бичгийн дарга, 2015 онд Хөдөлмөрийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга,  2015-2023 онд Барилга, хот байгуулалтын яаманд Төрийн нарийн бичгийн дарга, 2023-2024 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан гэлээ.

Мөн эрхэлсэн түшмэлээс дээш ангиллын албан тушаалд буюу Тэргүүн түшмэлийн албан тушаалд 12 жил, 5 сар ажилласныг дурдахын зэрэгцээ Төрийн аудитын тухай хуулийн 28.2-т заасан 45 насанд хүрсэн, эдийн засаг, санхүү, эсвэл хууль зүйн чиглэлээр дээд боловсролын зэрэгтэй байх, төрийн албаны эрхэлсэн түшмэлээс дээш ангиллын албан тушаалд 10-аас доошгүй жил ажилласан байх, сүүлийн 6 жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлгүй, улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй байх, харшлах ажил, албан тушаал давхар эрхэлдэггүй, аж ахуйн нэгж, мэргэжлийн болон төрийн бус байгууллагад ашиг сонирхлын зөрчилгүй байх шаардлагыг хангаж байна гэж үзэж Сандагийн Магнайсүрэнг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилуулахаар нэр дэвшүүлснийг онцлон тэмдэглэв.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.

Сэтгүүлч

, Ц.Соёлмаа