2025.05.08

П.Сайнзориг: Төрийн аудитын шат шатанд ажиллаж буй албан хаагчдын хувийн хамааралгүй компаниуд уялдаатай байдаг нь үнэн үү

УИХ-ын чуулганы /2025.05.08/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын ын албан тушаалд нэр дэвшигч С.Магнайсүрэнг томилох эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

Төрийн ажлын туршлагатай, эрх зүйн чиглэлээр мэргэшсэн, төрийн захиргаагаар мэргэшсэн, хүн орж ирж байгаад талархаж байна. Төрийн аудитын тухай хууль шинэчлэгдээд удаагүй байгаа. Гэхдээ үүнийг ерөнхий суурь концепц, зарчмын хувьд зөв тавигдсан гэж боддог. Үүнээс тодруулах зүйлс байна. Таныг төрийн аудитын энэ үйл ажиллагаа, чиг үүргийг илүү оновчтой, зохистой, үр дүнтэй байлгахад анхаарч, зарим зүйлийг судалж авч үзээсэй гэдэг үүднээс санал хэлье.

Нэгдүгээрт, төрийн аудит бүх төрийн байгууллагууд хүрч ажиллаж, аудит хийх бололцоогүй байдаг. Гэрээт аудит буюу гэрээгээр хувийн компаниудыг тодорхой хуулийн этгээдүүдээр аудит хийлгэх жагсаалтыг баталдаг. Энэ жагсаалт нь банк санхүүгийн сектор шиг л болчихсон гэх юм билээ. Өөрөөр хэлбэл төрийн аудитын байгууллагын шат шатанд ажиллаж байгаа хүмүүсийн хувийн компани, хамаарал бүхий компаниуд энэ аудитын хувийн компаниудын ард байж, гэрээгээр аудит хийдэг нөхцөл байдал руу уялдаатай байдаг гэх юм. Тиймээс үүнийг ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах тал дээр судалж, шийдэл гаргана уу.

Хоёрдугаарт, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой орон нутгийн өмчийн оролцоотой компаниуд дээр Хувьцаат Компани болчихсон нь, бирж дээр гарчихсан компаниудын аудит хийлгэх шаардлага нь өөр байдаг. Гэтэл төрийн аудит хийлгэх хугацаа нь өөр байдаг. Үүнээсээ зөрчилдөөд ноогдол ашгийг хуваарилах, үнэт цаасны зах зээлийг зөв зохистой эдийн засгийн эргэлтэд оруулж, дэмжиж өгөх асуудал зөрчилдөөд байгаа. Тиймээс энэ чиглэлд анхаарч ажиллахыг хүсэж байна.

Сэтгүүлч

, Б.Хонгорсайхан