2020.04.24

Б.Баттөмөр: Хөгжлийн баримт бичгийн төлөвлөлт, хэрэгжилтэд аудит хийдэг байх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.24\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 6 гишүүнээс  2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

Энэ хуулийг хэлэлцэж байгаа нь зөв. Онцгой ач холбогдолтой. Бид хөгжлийн бичиг баримт боловсруулахдаа хэтийн төлөвлөлт, хэрэгжилт ямар байгаад аудит хийдэг зүйл өнгөрсөн хугацаанд байсангүй. Төрийн аудитын байгууллага өөрөө хийхгүй ч гэсэн мэргэжлийн хүмүүсийг татан оруулж, Хөгжлийн бодлого хөтөлбөрт аудит хийх ажлыг хийдэг байх тал дээр юу гэж бодож байна вэ.

Аудитын олон улсын сайн туршлага нэвтрүүлэх тэл дээр юу хийж байна вэ. Аудитын байгууллага бол өнгөрсөн оны гүйцэтгэлээр төсөвт их хувь нэмэр оруулсан гэдэг. Бодитоор хэдийг оруулсан юм бэ. Аудитын байгууллага бол мэдээлэл технологийн хөгжлийн ашиглах, цахимаар хийх боломж байна уу, хэрхэн төлөвлөж байна? 

Түүний асуултад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хариуллаа.