2020.04.09

Б.Энх-Амгалан: Монгол улсын нэгдсэн бодлого гэдэг зүйл байх ёстой

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.04.09)  хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 6 гишүүнээс  2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан

Монгол улс үндсэн хуулиараа нэгдмэл улс. Орон нутагт өөрийн цагдаатай өөрийн татварын алба, газрын алба, прокурортой байна гэж байхгүй. Орон нутагт эрх мэдлийг төвлөрүүлэх гэж юун асуудал явчихав. Энийг тодруулмаар байна. Ганц жишээ ярихад Ноён уулыг дархан цаазтай болгоё гэхэд орон нутгийн удирдлагууд нь болгохгүй гэдэг шийдвэр гаргасан тохиолдол байгаа. Монгол улсын нэгдсэн бодлого гэдэг зүйл байх ёстой. Төрийн аудит төрийн өмчит газрууддаа бүгдэд нь хүрч чаддаггүй юм. Энэ хуулиар бүгдэд нь хүрч ажиллаж чадах уу? 

Түүний асуултад УИХ-ын гишүүн С.Бямбацогт хариуллаа.