2020.04.07

Ц.Даваасүрэн: Энэ хуулийн 38-р заалтыг УИХ-р хэлэлцэхдээ анхаарах хэрэгтэй

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2020.04.07 хуралдаанаар Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 6 гишүүн 2020.03.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

Төрийн албаны зөвлөлийг бид нар супер байгууллага болгоё гээд дэмжээд эрх зүйн том зохицуулалтууд хийгээд эрх мэдэл өгсөн. Гэтэл эргээд дарамталдаг байгууллага болж хувирч байна. Аудитын байгууллага ч ялгаа байхгүй. Их хурлын гишүүнээс илүү дархтай ерөнхий аудитор гаргаж ирсэн.

Ийм юм байж болохгүй. Энэ хүнийг албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр албан тасалгаанд нь үзлэг шалгалт хийх, хураан авах үйл ажиллагаа явуулах мэдүүлэг тайлбар авахыг хориглоно гэж байгаа. УИХ-ын гишүүн очоод мэдүүлэг тайлбар өгч байхад энэ одоо юу вэ? Дор бүрнээ өөрсдийгөө супер хүн болгож хувиргаж байна.

Төрийн аппаратыг ашиглаж дээрэм хийдэг. Сүүлдээ бүр тайлбар мэдүүлэг өгдөггүй хүн гарч ирэх гэж байна. Ийм балай юм байж болохгүй ажлаа сайн хийж ёс суртахуун өндөр болсон цагт энэ талаар ярьдаг юм байгаа биз. Энэ хуулийн 38-р заалтыг УИХ-р хэлэлцэхдээ анхаарах хэрэгтэй.