2022.06.23

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзаж байна

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын Сэлэнгэ аймгийн иргэдтэй хийж буй уулзалтууд үргэлжилж  байна.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хүрээнд ард иргэдийн санал, бодлыг сонсож хэлэлцэж байгаа юм. Тэрээр Дулаанхан тосгон, Шаамар, Алтанбулаг, Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Бугант, Хүдэр, Ерөө  сумдын иргэд, сонгогчидтойгоо уулзлаа.

Мөн тэрээр зөвхөн Үндсэн хуулийн асуудлаар хязгаарлагдахгүй сум орон нутагт тулгамдаж буй асуудал, үүсч байгаа нөхцөл байдал зэргийн  талаар иргэдээ нээлттэй сонсох үүднээс уулзалтуудад аймаг, сумдын удирдлагын төлөөллийг хамт оролцуулан ажиллаж байна.