2021.07.02

Ц.Сэргэлэн: Хамтын ажиллагааг өнөөдрийн түвшингээс илүү өндөр түвшинд хүргэн ажиллах нь чухал

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.02/ нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: 

Монгол Улсын үндэсний аюулгүй байдал гэж юу болох талаар та бүхэн сайн мэдэж байгаа. Энэ бол Монголын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсан байдлыг хэлнэ. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нэг чухал зүйл нь энэ гадаад бодлого гэдэг нь тодорхой. 

Энэ утгаараа та бүхэн Монгол улсын тугаар тогтнол, бүрэн эрхт байдал гэх мэт үндэсний аюулгүй байдлын язгуур ашиг сонирхлыг хангах гадаад нөхцөл бололцоог баталгаажуулах эрхэм хүндэт үүргийг гардан авч байна. Манай улс дэлхийн улс орднуудтай харилцаа, хамтын ажиллагаа хэдий хэр өндөр хэмжээнд хөгжинө төдий чинээ Монгол улсын аюулгүй байдал хангагдана. 

Тийм ч учраас өөрсдийн томилогдсон орондоо манай улстай цаашдаа хамтран ажиллах хамтын ажиллагааг өнөөдрийн түвшингөөс илүү өндөр төвшинд хүргэн ажиллах нь чухал. Нэр дэвшиж байгаа хүмүүсийн анкеттай танилцахад мэргэжлийн хүмүүс орж ирсэн гэж харж байна. 

  1. Суугаа орныхоо парламентын бүлэг Монгол улсын парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд онцгой анхаараарай. Энэ бол чухал асуудал. 
  2. Цар тахал гэх гамшигт аюулт үзэгдэлд яах ёстой талаар олон улсын гэрээ хэлэлцээрт суугаагүй байдаг. Тэгэхээр бидний өмнө ийм гамшигт үзэгдэл тохиолдвол яах талаар гэрээ болон эрхзүйн актаа шинэчлэх тал дээр  анхаарч ажиллахыг хүсэж байна.