2019.11.08

Ж.Ганбаатар: Жижиг дундын асуудалд хөрөнгө оруулалт татах тал дээр юу хийнэ гэж төлөвлөсөн бэ?

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.11.08/ нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилохыг зөвшилцөх  тухай Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар

Элчин сайдуудад НҮБ-аас гаргасан  хөрөнгө оруулалт улсдаа яаж татах вэ гэсэн 50 хуудас зөвлөмж байдаг. Уншсан байх гэж найдаж байна. Эдийн засгийн хувьд элчин сайдуудаас юу хүсэж байгаа вэ гэдгээ хэлмээр байна. Аюулгүй байдал, гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлаа нэгт тавьж болно. Гэхдээ эдийн засаг ч бас чухал асуудал тиймээс ЭЗБХ-оор оруулах хэрэгтэй. 

Жижиг дундын асуудалд хөрөнгө оруулалт татах тал дээр юу юу хийнэ гэж төлөвлөсөн бэ?  Дотоодын нийт бүтээгдэхүүний 60-с дээш хувийг үйлчилгээний салбар бүрдүүлдэг улсуудад томилогдох гэж байна. Монгол улсад томоохон компани ядаж агуулахыг барьдаг хүн байгаасай гэж би бодож байна.