2019.11.08

А.Ундраа: Худалдааны эргэлт хэрхэн сайжирсан бэ гэдэг дээр таны ажил дүгнэгдэнэ шүү

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.11.08/ нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилохыг зөвшилцөх  тухай Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ундраа

Монгол улсын гадаад бодлогын хамгийн чухал асуудал бол хоёр хөрштэйгөө өргөн хүрээнд стратегийн түншлэлийг хөгжүүлэх явдал юм. Оросын холбооны улстай энэ оны 9 сарын 3-нд бид стратегийн иж бүрэн түншлэлийн найрсаг харилцааны хэлэлцээр байгуулсан. 

Оросын холбооны улстай худалдааны харилцаа тэнцэл тийм ч сайнгүй байна гэж хардаг. асар их нөөц бололцоо байгаа. Бид Орос руу экспортолж болох олон бүтээгдэхүүн байна. Тиймээс худалдааны эргэлт дээр анхаарч ажиллаарай. Хоёр улсын иргэд харилцан визгүй зорчиж байгаа. Энэ нь худалдаа эдийн засгийн харилцааг хөгжүүлэх боломж байгааг харуулж байна.