2021.01.14

О.Цогтгэрэл: Дээд шүүх дээр хүлээлгэж байгаа хэдэн хэрэг, зөрчил байгаа вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021,01,24/хуралдаанаар Засгийн газар 2020.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн,Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

Энэ хуулинд орж байгаа зарчмын шинжтэй томоохон өөрчлөлт Дээд шүүх дээр хэрэг маргаан очихдоо босго өндөр байна. Одоо Дээд шүүх дээр хүлээлгэж байгаа хэдэн хэрэг, зөрчил байна. Босго өндөр болж байгаатай холбогдуулан Дээд шүүх дээр очиж байгаа хэргийн хугацааг тодорхой болгосон уу? Иргэдэд ямар боломж олдох вэ?

Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт:
Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхим өнгөрсөн жил орон тоо муу байгаа учраас Дээд шүүх дээр хэрэг бүртгэл бөөгнөрсөн. Энэ байдал Ерөнхийлөгчийн зарлигаар Иргэний танхим ажиллах боломжтой болсон. Иргэний хэргийн танхим маш их хуралдаж байгаа. Одоогоор 2000 мянган гаруй хэрэг хүлээгдэж байна.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

Дагаж мөрдөх журмаараа одоо Дээд шүүх дээр байгаа 3 танхимын хэргийг Дээд шүүх шийдэх ёстой гэсэн зохицуулалт орсон. Энэ хуулийн 25-7-5 дээр Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах тохиолдолд хяналтын журмаар шийдвэрлэнэ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг шийдвэрлэх зорилгоор Улсын дээд шүүх хэрэг маргааныг хяналтын журмаар шийдэнэ. Хуулийг Улсын дээд шүүх албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн тохиолдолд хэрэг, маргааныг хяналтын журмаар шийдвэрлэнэ.

Хэрэг, хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь  шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзвэл хэрэг маргааныг хяналтын журмаар шийдвэрлэнэ гэсэн үндэслэл орж ирсэн. Одоо Улсын дээд шүүх нийт шүүхээр шийдвэрлэж байгаа хэргийн 3 хувийг шийдэж байгаа бол энэ хууль хэрэгжсэнээр 1 хувийг шийдвэрлэнэ гэж харж байгаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn