2021.01.06

Б.Дэлгэрсайхан: Мэргэжлийн хороо дүгнэлт гаргасны дараа сахилгын хороо шийдвэрлэх нь зөв гаргалгаа болно

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.05/хуралдаанаар  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлт; Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Асуулгын хариулттай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

Ийм ерөнхийлсөн заалт оруулчихаад үүнийгээ зөв гэж зүтгээд байж болохгүй юм. Нэгэнт 400 ийм олон төрлийн юм оруулж чадахгүйгээс хойш мэргэжлийн хороо байгуулаад мэргэжлийн хороо нь шүүгч нарын гаргаж байгаа алдааг аль нь мэргэжлийн алдаа, аль нь зөрчил гэдэг дүгнэлт гаргуулсны дараа Сахилгын хороо авч хэлэлцдэг заалт оруулвал бидний ярьж байгаа зүйл нэг талдаа шийдвэрлэгдэх боломжтой юм гэж би харж байна. 

Хуулийн заалтын 52.1.22, 23 шиг заагаад оруулчихвал хэн дуртай нь өөрийнх нь эсрэг гаргасан шийдвэр бүрийн төлөө Сахилгын хороонд гомдол гаргана. Тэгээд ямар ч хэрэг шийдэгдэхгүй, шүүхийн ажил цаашаа явахгүй, өөрийнх нь талд шийдвэр гараагүй бол шинэ төрлийн хонгил болгочих юм биш биз дээ. Шүүгч нар шийдвэр гаргахаас эмээдэг болно. Огт заалт бичихгүй шийдвэр гаргана гэж би бодохгүй байна. Заавал мэргэжлийн хороонд очоод тэр шүүгч өөрийнхөө гаргасан захирамж эсвэл шийдвэрт ямар нэгэн тайлбар гаргана. 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нэмэлт тодотгол хийлээ: