2021.01.07

Н.Ганибал:Шүүгчдийн зөвлөлийг сонгохдоо цэнзүүр тавих хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.07\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

Шүүхийн тухай хуульд өөрчлөлт орж байгаа нь илэрхийлэгдэж байна. Өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тохируулаад өөрчлөлт орж байна.Намуудын тухай хууль яригдаж эхэллээ. Монгол ардын намын дүрмийн асуудал шүүхийн сонгон шалгаруулалтын асуудалд яригдана. Мөн МАН-д удирдах зөвлөл гээд гэж нөлөө бүхий томилгооны асуудал шийдэгддэг байгууллага бий.

Өнөөдөр шүүхийн ерөнхий зөвлөлийн 5  гишүүнийг УИХ-ын сонсголоор шийдэгдэнэ. МАН-ын бүлгээс дэмжсэн хүмүүс Шүүхийн ерөнхий зөвлөлийг ахална. Цаашлаад шүүгчдийн зөвлөл яригдана. Энэ зөвлөл өөрийн гэсэн дүрэм,тоглолттой. Асуудлууд тодорхой болж өнөөдрөөс дээрдээсэй гэж хүсэж байна.

Үндсэн хуулийн өөрчлөлтөд 3 зүйл яригдсан. Шүүхийн ерөнхий зөвлөл, сахилгын хороо,тойргийн асуудлууд орж байгаа. Шүүгчдийн  зөвлөл дээр тодорхой цэнзүүр тавьж бүлэглэлийн гарт орохоос хамгаалсан ямар заалт байгаа вэ? 

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр:

Шүүхийн асуудал дээр улс төр бага ярих хэрэгтэй. Шүүхийг шударга байлгах тал дээрээ гишүүд үг, үйлдлээрээ харуулж байгаа. МАН-ыг эрх мэдэл авах гээд байна гэж үзэж болохгүй. Өнөөдрийн ажиллаж байгаа шүүгчдийн 70 хувь ардчилсан Ерөнхийлөгчөөс сонгогдсон. Улс төрийн хариуцлага тооцвол аль намаас хариуцлага тооцох вэ?

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn