БСШУС-ын байнгын хороо Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцлээ
2020.08.25

БСШУС-ын байнгын хороо Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2020.08.25/ хуралдаанаар Засгийн газар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулж асуулт асуух гишүүн байгаагүй бол Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Ц.Мөнхцэцэг нар үг хэлж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Г.Дамдинням, Б.Баярсайхан, Ц.Мөнхцэцэг нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулж, шийдвэрлэлээ.

Ийнхүү уг асуудлыг хэлэлцээд Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахаар тогтов.