УИХ-ын гишүүн Л.Болд
2016.09.08

Л.Болд гишүүн тодорхой хэмжигдэхүйц заалт шаардаж байна

УИХ-ын чуулган Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн талаар хуралдлаа.

Чуулганаар Л.Болд гишүүн МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаад буй тэтгэвэрийн зээл, нэмэгдэлтэй холбоотой асуудалд байр сууриа хэлэв.

УИХ-ын гишүүн Л.Болд: Өөрийнхөө дэмжигдээгүй саналын 30 дугаар саналыг хамт дэмжээд өгөөчээ гэж  үг хэлэх гээд байна л даа. Зээлийн хүүг манай мөрийн хөтөлбөрт бол жил бүр тэтгэвэрийг нэмэгдүүлж тэтгэвэрийн зээлийн хүүг бууруулна гэж заасан байна. Өөр нэг хэсэгт болохоор зөөлрүүлээд бууруулах бодлого баримтална гэхээр чинь хэрэгжихгүй болж байгаа юм.

Тэгэхээр 30-дугаар заалтыг дэмжихээр МАН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжээд зээлийн хүү буураад тэтгэвэр бол байнга буураад жил бүр нэмэгдээд үе шаттай гээд бас нэг зөөлрүүлсэн заалт энэ чинь хэзээ хэрэгжих нь тодорхойгүй байгаа юм. Энэ тал дээр гишүүд минь анхаарч байгаад 30- дугаар саналтай хамт дэмжээд өгөөчээ.