2020.04.23

Л.Болд: Хүсэлт гаргасан хүн бүрийг зохион байгуулалттайгаар эх оронд нь авч ирэх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.23\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд: 

Хуулийн төслийн хоёр заалтад сэтгэл дундуур байна. Гадаадад байгаа иргэд буцах хүсэлт гаргавал зарим нэг нөхцөл байдлыг харгалзан үзэж авна гэж байгааг буруу гэж үзэж байна. Ийм нөхцөл байдалд орно гэдгээ мэдсэн бол мэдээж өөр оронд зорчихгүй байсан. Онцгой нөхцөл байдал үүссэн нь энэ хүмүүсийн буруу биш. Ямар бололцоо байна төр өөрийн санаачилга гаргаж иргэдээ татах хэрэгтэй. Энэ заалтыг хуулинд тусгах боломж байна уу? 

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хариуллаа.