2025.06.25

Х.Тэмүүжин: Бусад парламентын жишигт нэг сэдэв дээр төвлөрөх гэдэг зарчмыг тодорхойлж хуульчилж өгдөг

УИХ-ын чуулганы 2025/06/25ны өдрийн нэгдсэн хурадпаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 11 гишүүн 2025.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/-ийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Номинчимэг асуулт асууж, УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Х.Тэмүүжин дараах хариултыг өгөв.

Бусад парламентын жишгээр. Ерөнхий сайд парламентын гишүүдийн асуултад хариулахдаа асуултаа 3 хоногийн өмнө тавьдаг юм байна лээ. Манай нөхцөлд энэ 3 хоног арай жоохон тулгамдах байх гээд Монголын нөхцөлтэй тааруулаад 7 хоног гэдэг агуулгыг оруулсан. УИХ-ын гишүүд бол 7 хоног гэдэг дотор үнэхээр улс орны амьдрал өөрөө буцалж байдаг хормоор, өдрөөр нөхцөл байдал өөрчлөгдөж байдаг учраас гишүүд нийгэмд болж байгаа үйл явдал яг тэр халуун цэг дээр нь халуун цаг үе дээр нь анхаарал төвлөрсөн байгаа тэр үе дээр нь ЗГ-ыг тэр асуудал руу чиглүүлэх зорилготой асуултуудаа асуух гэдэг бол парламентын гишүүдийн чухал эрх юм байна лээ. Энэ хугацаа урт байх тусам сэдэв хуучирдаг асуудал нь өөрөө шийдэлгүй болоод төр өөрөө асуудлаа барьж чадахгүй гээд олон нийтийн итгэл даах тэр чадвар өөрөө суларчихдаг гэдэг тийм шүүмж байдаг юм байна лээ. Хуваарилсан хугацаанууд бол олон улсын парламентад хэрэглэж байгаа жишгүүдээрявсан. Асуулгын цаг дээр бол нэг чухал зарчим бол парламентын гишүүд олонх цөөнхөөс өөр шалтгаалаад ЗГ буюу Ерөнхий сайдаас асуулт асуух эрхтэй байдаг юм байна лээ. Гэхдээ энэ эрхээ эдлэхдээ  асуулт асууж байгаа цагийн 50-аас доошгүй хувийг албан ёсны цөөнхийн бүлэг албан ёсны цөөнхдөө өгөх ёстой гэдэг зарчим үйлчилдэг юм байна лээ. Нэг чухал зарчим нь тодорхой тэр асуудлуудыг живүүлэхгүйн тулд дэс дараалсан асуулттайгаар нэг сэдэв дээр төвлөрч асуулт хариулт өрнөх бололцоог хангахын тулд энэ дэс дараалсан асуулт буюу нэг сэдэв дээр төвлөрөх гэдэг энэ зарчмыг өөрөө бас тодорхойлж хуульчилж өгдөг юм байна лээ. Тэгээд энэ агуулгуудыг нэлээн сайн шингээсэн. 2 намын бүлэг дээрээ хоорондоо ярилцаж байгаад анх өргөн барихаар санал авч байсан төсөлд дээрээсээ тодорхой хугацаануудыг шилжүүлсэн байгаа.