2020.05.06

М.Оюунчимэг: Иргэдийн ганц нүд чих болж байгаа Өргөдлийн байнгын хороог үлдээх нь зүйтэй

Улсын их хурлын төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2020.05.06/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 10 гишүүн 2020.04.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг

Өргөдлийн байнгын хороог татан буулган НББСШУ-ны байнгын хороог хоёр хувааж нэгтгэх тухай асуудал яригдаж байгаа. Энэ хугацаанд манайд ирж байгаа хүсэлтүүд утсаар ирж байгаа саналуудад олон нийтийн ханддаг ийм байнгын хороо байх ёстой гэж үзэж байгааг та бүхэн харж байгаа байх. Иргэдийн ганц нүд чих болж байгаа Өргөдлийн байнгын хороог үлдээх эсэхийг гар өргөж шийдэн дэмжинэ гэдэгт итгэж байна. Би дараагийн сонгуульд орох эсэх асуудал биш. Өргөдлийн байнгын хороог цаашид даргалаад явахгүй цэвэр нийтийн эрх ашгийн төлөө дугарч байгаа гэдгийг хэлмээр байна. Та бүхэн энэ дээр ухаалаг хандана гэдэгт итгэж байна. 

Түүний асуултад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хариуллаа.