PEARSON ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛНА
2023.12.15
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

PEARSON ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛНА

Pearson англи хэлний хөтөлбөрийг Монгол улс 2022-2023 оны хичээлийн жилд хот, хөдөөгийн 38 сургуульд хэрэгжүүлж эхэлсэн. 2022-2023 оны 5-6 дугаар ангийн бүх сурагч энэхүү хөтөлбөрөөр англи хэл судалж байна.

Ирэх хичээлийн жилд хамрах хүрээг өргөжүүлж 3-7 дугаар ангийн нийт сурагчийг хамруулна.

Энэхүү хөтөлбөрийн амин сүнс болсон цахим дэд бүтцийг сайжруулж, сургуулиудад ухаалаг анги тохижуулж, багш нарыг компьютжүүлж, 2023-2024 оны хичээлийн жилийн гуравдугаар улирал гэхэд Google компанитай хамтран хэрэгжүүлж байгаа эдгээр төслүүдийн үр дүн гарна .

Pearson англи хэлний хөтөлбөрийн явцын үнэлгээнд тулгуурлан арга зүйг сайжруулах чиглэлээр аймаг нийслэлийн боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтнүүдийг чадавхжуулад анхаарна. Pearson компанитай ерөнхий боловсролын сургуулиас гадна мэргэжлийн боловсролын салбарт хамтран ажиллаж байгаа. BTEC буюу IT-ийн хөтөлбөрийг өнөөдрийн байдлаар 5 сургуульд хэрэгжүүлж байна.

Энэхүү хөтөлбөрөөр суралцан төгсөгч нь дэлхийн 81 оронд хүлээн зөвшөөрөгдөх дипломтой болно. Цаашид энэ хөтөлбөрийг нэвтрүүлэх сонирхолтой мэргэжлийн боловсролын сургуулиудыг нэмнэ.. Мөн BTEC-тэй хамтран хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, шинээр бий болж байгаа мэргэжлүүдийг мэргэжлийн боловсролын сургуулиудад нэвтрүүлэхээр ажиллаж байна. Үүнд онгоцны техникч, тээвэр ложистикын мэргэжлүүд багтаж байна.

ШИНЭ МЭДЭЭ