Орон нутгийн сурагчдын өвлийн амралтыг мал төллөх үетэй уялдуулан зохицуулах талаар БШУ-ны сайдад хандлаа
2023.12.12
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Орон нутгийн сурагчдын өвлийн амралтыг мал төллөх үетэй уялдуулан зохицуулах талаар БШУ-ны сайдад хандлаа

Өнгөрсөн сард тойрогтоо ажиллаж, иргэд, малчдаа сонссон. Уулзалтын үеэр ихэнх сумдын малчид маань сурагчдын өвлийн урт амралтыг мал төллөх үеэр тааруулж өгөх хүсэлтийг тавьсан.

Хаврын хахир хүнд цаг, мал төллөлтийн үеэр уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн онцлогоос хамааран малчдын ажил эрс нэмэгддэг. Энэ их ажлын үеэр малчдад үр, хүүхдүүдээс нь өөр дэм тус авах хүн, хүч байдаггүй билээ.

Иймд хөдөө, орон нутгийн сурагчид эцэг, эхдээ туслах, уламжлалт ахуй соёлоо өвлөх боломжийг нь бүрдүүлж, сурагчдын өвлийн урт амралтыг мал төллөх үеэр тааруулж өгөх хүсэлтийг нэр бүхий гишүүдийнхээ хамтаар салбарын сайдад уламжиллаа.

ШИНЭ МЭДЭЭ