Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ЕБС-ийн үйл ажиллагаатай танилцлаа
2023.11.20

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ЕБС-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Дэлхийн шилдэг хөтөлбөрөөр баталгаажсан Финлянд Улсын математикийн Eduten, англи хэлний Pearson хөтөлбөр хэрэгжээд хоёр сар орчмын хугацаанд тодорхой үр дүн гарчээ.

3, 4 дүгээр ангийн хүүхдүүд математикийн хичээлийн өмнөх хөтөлбөрөөр нэг цагийн хугацаанд 2-4 бодлого бодож амждаг байсан бол Eduten хөтөлбөр хэрэгжсэнээр 1 цагт 100 орчим бодлогыг тоглонгоо бодож байгаа сайн үзүүлэлт гарсан.

Англи хэлний Pearson хөтөлбөр хэрэгжиж байгаа 5, 6 дугаар ангийн хүүхдүүд цахим кабинетаар хангагдаж, таблет дээрээ англи хэлний цэвэр дуудлагатай цахим сурах бичиг ашиглаж байна. Мэргэжлийн англи хэл сонссон хүүхдүүд маш цэвэрхэн дуудлагатай болжээ.

Бүрэнтогтох сумын сургууль, цэцэрлэгийн хувьд үнэлгээгээр 1 дүгээр зэрэгт үнэлэгдсэн, нөхөн хангалтын зардлаараа олон шинэ кабинет байгуулж, сургалтын чанарт тодорхой ахиц дэвшил гаргав.

ШИНЭ МЭДЭЭ