Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын иргэдтэй уулзалт хийж нийгэм, эдийн засаг, хууль, тогтоомжийн асуудлаар мэдээлэл өглөө
2023.11.17
Орон нутгийн хөгжил

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын иргэдтэй уулзалт хийж нийгэм, эдийн засаг, хууль, тогтоомжийн асуудлаар мэдээлэл өглөө

Иргэдийн зүгээс залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх, хөдөөд малын гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, малчин залуучуудад зориулсан хөтөлбөр, сурах бичгийн агуулга, чанарт анхаарч ажиллаарай.

Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн машин шаардлага хангахгүй байна, Улиастай Мөрөн чиглэлийн хатуу хучилттай авто замын концессоор хэрэгжих төсөл, авилгал, ашиг сонирхлын хэргүүдийг шүүх хэрхэн шийдэж байна вэ, уурын зуухны галч эрэгтэй 55 настай тэтгэвэрт гарах боломж байна уу.

Монгол Улсын хөгжлийн үндэс нь сайн багш, сайн эмч байх ёстой учраас энэ салбарын асуудлыг онцгой анхаарах ёстой, Дэлгэрхаан багийн Дуулга уул хавьд үүрэн холбооны сүлжээ тавьж өгнө үү зэрэг олон асуулт, санал хэлж, харилцан ярилцлаа.

ШИНЭ МЭДЭЭ