ШУТИС-ийн оюутнуудад “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулав
2022.11.18
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

ШУТИС-ийн оюутнуудад “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамтаар ШУТИС-ийн оюутан, залуус, эрдэмтэн багш нартай уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан.

Мега төсөл, бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлэхэд инженер, техникийн салбарынхны эрэлт, хэрэгцээ цаашид улам нэмэгдэхийг онцоллоо.

Хөдөлмөрийн зах зээлд мэдээлэл технологийн мэргэжилтэн, барилга, уул уурхай, авто, барилгын инженер, архитектур, геологич зэрэг мэргэжил эрэлттэй боловч хамгийн дутагдалтай байна. Ялангуяа, ирэх 10-20 жилд тээвэр ложистик, газрын тос олборлолт, баяжуулалтын инженерүүдийн эрэлт манай улсад үүснэ.

Ханги-Мандал тэргүүтэй экспортын шинэ гарцууд, Эрдэнэбүрэнгийн УЦС, Амгалан ДЦС-ын өргөтгөл, Тавантолгой цахилгаан станц, Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг дагаад маш олон ажлын байр бий болно. Тиймээс ШУТИС-ийн оюутан залуус “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг, оролцоотой.

ШУТИС улс орны эдийн засгийн хөгжил, аж үйлдвэржилтийн бодлогыг авч явах эрдэмтэн судлаачдыг бэлтгэн гаргах, энэ чиглэлд өндөр үр дүнтэй судалгаа, шинжилгээний бүтээл боловсруулан ажиллах үндсэн чиг үүрэгтэй сургууль.

ШУТИС нь 11 бүрэлдэхүүн сургууль, Орхон, Өмнөговь аймагт харъяа сургуультай бөгөөд өнөөдрийн байдлаар 16 мянга гаруй оюутан суралцаж байна. “Коосэн” технологийн коллеж, гурван ахлах сургууль, нэг цэцэрлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг.

Уулзалтын үеэр оюутан, залуус багш нар их, дээд сургуулиудыг хотоос нүүлгэх, оюутны кампус байгуулах, олон улсын жишигт нийцсэн дотуур байртай болох, багш, оюутнуудын хамтарч боловсруулсан төсөлд гарааны санхүүжилт олгох, ажлын байрны тоог нэмэгдүүлэх зэрэг асуудлаар саналаа хэллээ.

ШИНЭ МЭДЭЭ