2022.08.18
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг
Говь-Алтай аймаг бүх багшаа компьютероор хангана
“Багш бүрд компьютер” хөтөлбөрийг Боловсрол, шинжлэх ухааны яам аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтран хэрэгжүүлж эхэллээ.
Хөтөлбөрийн хүрээнд Говь-Алтай аймаг ЕБС-ийн бүх багш нараа компьютероор хангахаар боллоо. Нийт 830 багшийн компьютерыг худалдан авч аймгийнхаа Боловсрол, шинжлэх ухааны газарт хүргүүлжээ. Хичээл эхлэхээр багш нартаа олгож эхлэх юм.
Говь-Алтай аймаг ирэх хичээлийн жил гэхэд Сургуулийн өмнөх боловсролын бүх багш нараа компьютертой болгохоор зорьж байгаа аж