
2022.06.30
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Дэлхийн 140 орны боловсролын сайд нар чуулж байна
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг энэ өдрүүдэд Франц улсад албан томилолтоор ажиллаж байна.
Энэ сарын 28-30-ны өдрүүдэд Парис хотноо "Хувьсан өөрчлөгдөж буй боловсрол" чуулганыг "Юнеско"-с зохион байгуулж байгаа юм. Чуулганд дэлхийн 140 орны боловсролын сайд болон албаны төлөөлөгчид, олон улсын хөгжлийн байгууллагынхан оролцож байна.
"Хувьсан өөрчлөгдөж буй боловсрол" үндэсний зөвлөгөөний салбар хэлэлцүүлгүүд энэ сарын 22-ноос манай улсад мөн зохион байгуулагдаж байгаа билээ. БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан Монгол улсад болж буй үндэсний хэлэлцүүлгийн эхний үр дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ, хамтын ажиллагааны хүрээг тодорхойлох чиглэлээр санал солилцож байна. Чуулганы үеэр "Юнеско"-ын салбар байгууллагатай уулзаж, хамтран ажиллах талаар ярилцах юм.
"Хувьсан өөрчлөгдөж буй боловсрол" үндэсний зөвлөгөөний нэгдсэн хуралдаан 7-дугаар сарын 5-ны өдөр болно.
ШИНЭ МЭДЭЭ

