Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын 1265 суралцагчийн тэтгэлгийг шилжүүлж эхэллээ
2022.06.29
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын 1265 суралцагчийн тэтгэлгийг шилжүүлж эхэллээ

2021-2022 оны хичээлийн жилд мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг нийт 14790 суралцагч төгсөх юм. 

Монгол Улсын Засгийн газрын суралцагчид тэтгэлэг олгох журмын дагуу 06-дугаар сарын 27-нд 686 төгсөгч, 28-ны өдөр 579 төгсөгчийн мэдээллийг цахим мэдээллийн сан болон сургуулиас ирүүлсэн албан ёсны боловсролын баримт бичигтэй тулгалт хийн баталгаажуулав. Бичиг баримт нь баталгаажсан дээрх 1265 суралцагчийн тэтгэлгийг өнөөдрөөс хувийн данс руу нь шилжүүлж эхэллээ. 

Тэтгэлэг олгоход үүсэж буй дараах асуудлыг шийдэж байна.

Регистрийн дугаар буруу, алдаатай-1383 суралцагч

Техник, мэргэжлийн боловсролын удирдлагын мэдээллийн tvets.edu.mn системд давхардсан-323 суралцагч

Боловсролын удирдлагын мэдээллийн esis.edu.mn системтэй давхардсан-570 суралцагч

Дээд боловсролын удирдлагын мэдээллийн hemis.edu.mn системтэй давхардсан-4121 суралцагчийн мэдээллийг нэг бүрчлэн тулгалт хийж алдааг залруулж байна.

ШИНЭ МЭДЭЭ